Оюуны өмчийн хулгай буюу плажиаризм (plagiarism)-ийн тухай багш, оюутнуудад зориуд бичих тухай бодон явж байтал Австралиас Ё.Гантулга энэ талаар бичиж интернэт дээр тавьжээ. Энэ нь цаг завыг минь хэмнэх тун завшаантай хэрэг боллоо. Монголд бусдын бүтээлийг хуулах газар авсныг сэтгүүл зүйн өнөөгийн практик үйл ажиллагаатай холбон аятайхан тайлбарласан тул оюуны хөдөлмөр эрхлэгчид энэ материалыг заавал уншаарай гэж зөвлөх байна. Харин Ё.Гантулгын бичсэнийг би блог дээрээ аваад тавьчихвал ёстой оюуны өмчийн хулгай болох тул та бүхэнд тухайн бичвэр тавигдсан сайтын хаягийг холбоос болгож өгье. Дараах хоёр сайтын аль руу нь орж уншиж болох юм байна. Би хоёр дахь хаягаас нь уншсан юм.
А.Оюунгэрэл
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3395&Itemid=1
11 comments:
Монголчууд хүний мууг дууриахдаа үнэхээр гаргууд сайн байх гэж би хувьдаа боддог юм. Урьд хөрш маань оюуны өмч хулгайлдаагаараа дэлхийд нэгд ордог шүү дээ. Үүнийг манайхан хэрэгжүүлж байгаа нь л энэ. Өнөөдөр гарсан CD маргааш нь л бараг зах дээр байж байна шүү дээ. Оюуны өмчийг хууль бусаар хуулбарлахтай тэмцэх газар байгаад ч нэмэр алга. Хийсэн ч юм байдаггүй байх аа.
Үнэнийг хэлэхэд Орос, Хятад хоёр оюуны бүтээл хулгайлдгаараа дэлхийд зартай л даа. Тэр хоёрын дунд хавчуулагдсан цөөн хэрэглэгч, тэгээд олон улсын янз бүрийн бүртгэлийн системд бага орсон тулдаа л манайхан олон улсын шүүхэд дуудагдахгүй байгаа юм. Тэрнээс биш Монгол улс Бернийн конвенцид нэгдсэн улс шүү дээ. Бид одооноос өөрсдийгөө цэвэршүүлж авах хэрэгтэй. Үүний тулд боловсролын байгууллагуудаас эхлэх хэрэгтэй. Сурагч оюутнуудын бие биеэсээ хуулдгийг болиулахаас эхлэхгүй бол тун бага наснаасаа ийм хулгайд суралцаж байна шүү.
Ер нь бол нийтээрээ л үүний эсрэг байх ёстой. Саналаа бичсэнд баярлалаа.
Оюунгэрэл
Sain uu? Oyungerelee. Sanal negtei baigaad bayarlalaa.
Chi eh uusveree haanaas avsanaa zaachih yum bol ali ch blogoos yamarch material avaad ooriin blog deeree tavij bolno. Tegvel hulgai gej tootsohgui ee. He he
Chinii blog nadaa taalagdlaa. Bi blogroll hiilee.
Hundetgesen
Yo.Gantulga from Australia
Сайн байна уу? Гантулга аа,
Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Бичсэн зүйл тань өөрт минь болон оюутнуудад маань тун амин чухал хэрэгцээтэй зүйл байсан шүү. Дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.
Оюунгэрэл
eh survaljaas ni butneer ni taalagdsan medeellee hadgalj avch uldehgui bol zovhon linkuud hadgalaad baihaar zarim goyo medeelluud ahij oldohoo baichihdag yum bilee. eh survalj ni nuusen, shinechlelt hiisen, haagdsan geh met olon shaltgaan baidag.
bi bol eh survaljiig ni duridaad zaaval buren eheer ni hadgalj avch ulddeg bolsoon.
neeree humuus medeelliig ni eh survaljtai ni tavichihaar bayarlaad baidag yum bailee. hund heregtei medeelel bolj chadajdee, bidnii medeelliig unegui surtalchillaa geh metchihlen, talarhliin ugs yavuulsan baidag.
web, blog deerh niitlel bol ugaasaa publict zoriulj tsatssan baidag tul ali boloh olon hund hureh tusmaa l sain baidag gej bodoj baina. harin todorhoi une holsoor zardag nom, sudalgaanii materialuudiig hamaagui shuud huulj niited delgej bolohgui, yostoi plagiarism chini yarigddag ed baih gej bodoj bnaa.
cheers
Гэгээн-д
Би өөртэй чинь санал нэг байна аа. Зарим вэб сайт тэр чигээрээ алга болчихдог болохоор зөвхөн Ай Пи хаягийг нь авч үлдэж болдоггүй юм билээ. Хичээлд ашиглаж, оюутнуудад уншуулж болох материалыг би ч гэсэн хуулж аваад, хаягтай нь хадгалдаг болсон. Сургалтын зорилгоор ашиглаж байгаа, тэгээд ч зохиогчийн эрхийн хуульд зааснаар эх сурвалжийг нь дурдаж байгаа болохоор ингэж болно гэж үздэг. Тэгээд өөрийн чинь хэлснээр тэд нийтэд хүргэж уншуулахаар ил тавьсан юм чинь. Мэдээллийн зорилгоор ч ашигласан бай, эрдэм шинжилгээний бүтээлдээ ч ашигласан бай заавал зохиогчийн нэрийг болон хэвлэсэн эх сурвалжийг дурдаж сурах л ёстой юм. Иш татаж авсан хэсгийг нь хашилтад бичихгүй л бол оюуны өмчийн хулгай болоод явчихдаг юм шүү дээ. Харин гол санааг нь өөрийн үгээр тайлбарлавал хашилт хэрэглэхгүй. Гэхдээ л эх сурвалжийг нь заавал дурдана. Яриад байвал нарийн ширийн зүйл их бий. Саналаа солилцсонд баярлалаа.
А.Оюунгэрэл
Би өнгөрсөн сарын 9-нд “Хувийн нууц ба үндэсний аюулгүй байдал” нийтлэлийг “Dayarmongol’ дээр тавьсан билээ.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3486&Itemid=161
Гэтэл энэ нийтлэлийг маань olloo.com дээр тавьсныг харвал “Өнөөдрийн Монгол” сонины Ц. Мөнх гэдэг сэтгүүлч гарчиг, зарим үг, өгүүлбэрийн өөрчлөөд өөрөө бичсэн юм шиг тавьсан байна. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1157345&mode=thread&order=0&thold=0
Энэ чинь л жинхэнэ бодит жишээ шүү дээ!
Улайм цайм бүхэл бүтэн нийтлэл туучих юм аа. Хэ хэ
Блогоо шинэчлэх зав муутай явж байгаад өнөөдөр үүнийг харлаа. Энэ сонинтой зарга үүсгэсэн үү,
Гантулга аа? Нэг удаа миний нэг оюутанд яг ийм явдал тохиолдсон. 1997 он байсан шиг санаж байна. Тэр оюутанд би бямба гариг бүрт ганцаарчилсан хичээл заадаг байлаа. Өөрөө бол нэлээд олон жил сонин сэтгүүлд юм бичсэн туршлагатай хүн л дээ. Нэг удаагийн хичээлдээ ирэхдээ "Нэг шар сонин дээр миний бичсэн зүйлийг өөр нэрээр гаргасан байна" гээд сонин авчирч үзүүлсэн. Тэгээд би оюуны өмчийн тухай тайлбарлаад тухайн сонин дээр очиж хүнтэй нь уулз гэж зөвлөсөн юм. Материалыг нь ашигласан хүн нь залуухан сурвалжлагч охин байсан бөгөөд "Эрхлэгч материал нэхээд байхаар нь өгчихсөн юм" гэсэн байна. Тэгэхэд нь манай оюутан залуу хүний амьдралд саад болоод яахав гэж бодоод өрөвдөөд орхичихсон. Зүй нь эрхлэгчид нь хэлж, сонин нь залруулга хийх ёстой л доо. Залруулга хийхгүй бол шүүхэд хандах нь зүйтэй. Шүүх хэний бүтээл болохыг амархан тогтооно. Европын орнуудад ийм заргыг шүүхэд хүртэл явуулдаггүй. Хэвлэл мэдээллийн байгууллагынх нь юм уу ёсзүйн хорооны омбудсмэн хүлээн авч шийддэг.
Оюунгэрэл
Орлогч эрхлэгчтэй нь чатаар холбогдсон. Тэд арга хэмжээ авна гэж тухай үедээ чатласан л даа. Ямар арга хэмжээ авсныг нь мэдэхгүй юм байна. NTV-ээр энэ сэдвээр шүүмжит нэвтрүүлэг хийж байгаа гэсэн. Тэндэхийн сэтгүүлч Гандулам гэсэн байхаа. Энэ асуудлыг нэвтрүүлэгтээ оруулсан гэсэн. Оюуны өмчийн газар энэ мэтийн хэрэгт анхаарлаа хандуулдаггүй юм байна билээ.
Post a Comment