Wednesday, November 4, 2009

Сэтгүүл зүйн багш нарт

Интернэтийг сургалтад ашиглах өргөн боломж байна. Сүүлийн үед олсон зарим вэб сайтаасаа хуваалцъя. Монголд ийм зүйлс байхгүй гээд суугаад байж болохгүй. Харин ч оюутнууддаа дэлхий хөгжил дэвшлээс таниулж, залуу насны хүсэл тэмүүлэлд нь эрч хүч, урам зориг өгч байх ёстой хүмүүс шүү, багш нар бид.

А.Оюунгэрэл

Орчин үеийн сэтгүүл ямар болж байгааг эндээс харна уу?

Magazine publishing

http://www.youtube.com/watch?v=0gEEaFT5z84&NR=1

Офсет хэвлэлийн талаар оюутнууддаа тайлбарлахдаа энэ видеог ашиглаж болно.

Offset printing

http://www.youtube.com/watch?v=ClbQL_Oso40&NR=1&feature=fvwp

Телевизийн технологиудыг энд танилцуулсан байна.

Broadcasting technology

http://www.broadcastbuyersguide.com/display.php?C=866&L=1

Мэдээллийн редакцид ашигладаг програмтай танилцаарай.

Newsroom production & automation systems

http://eznews.com

Tuesday, November 3, 2009

Эх сурвалжаа хамгаалах эрх сэтгүүлчдэд олгох гэж байна

Холбооны шүүхийн өмнө эх сурвалжийнхаа нэрийг хэлэхгүйгээр өөрийгөө ч, эх сурвалжаа ч хамгаалж болох хуулийн төслийг АНУ-ын Сенат энэ долоо хоногт хэлэлцэх гэж байна. Цагаан ордон, гол сенаторууд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан энэ хуулийн талаар харилцан тохиролцчихоод байгаа талаар бичсэн Эй Пи агентлагийн материалыг дараах линкээс уншаарай. Урьд өмнө нь баталгаатай эх сурвалжаа нууцалсан олон сэтгүүлч холбооны шүүхээр шийтгүүлж, зарим нь хоригдож байсан билээ.

http://news.yahoo.com/s/ap/us_media_shield