Tuesday, July 1, 2008

Хэвлэл мэдээллийнхэн их буруутай

Өнөөдөр Монголд болсон үйл явдлын талаар сонсож, уншиж мэдээд гайхаш алдарч байна. Улс төрийн байдлыг ингэтэл нь тогтворгүйтүүлэхэд, ардчиллын утга учрыг алдагдуулахад манай сэтгүүлчдийн ялангуяа хэвлэл, мэдээллийн эзэд, эрхлэгч, захирал, дарга нарын оруулсан хувь нэмэр их шүү. Тэд дэндүү нэг талыг барьцгааж, улс төр болон бизнесийн хүрээнийхний гар хөл болцгоож байсан. Нийтэлж гаргасан сонин хэвлэл болгон нь, агаарын долгионоор цацсан мэдээ нэвтрүүлэг бүр нь тэдний нүүр царайг тод харуулж байсан. Өөрсдөө ч хөрөнгөжихийн төлөө сэтгүүл зүйг худалдаж, хүн гүтгэх, турхирах талаар олон зүйл хийсэн. Юун нийгмийг олон нийтийн хяналтад байлгахын тулд тэдний өмнөөс хоточ нохойн үүрэг гүйцэтгэх вэ? Энэ үүргээ огт огоорсон.

Ардчиллыг тайван замаар хийсэн гэж дэлхийн чихэнд сайхан мэдээ сонордуулаад дараа нь төр, засгийн хэвлэл мэдээлэлгүй болгосон хэвлэлийн эрх чөлөөний хуультай гэдгээрээ бид бусад орныхон болоод мэргэжил нэгтнүүдийнхээ дунд бахархдагсан. Ийм сайхан боломжуудыг хэвлэл, мэдээллийн салбарынхан ашиглаж чадалгүй өөрсдөө сэтгүүл зүйн нэр хүндийг уландаа гишгэж байгаад харамсах юм даа. Монголын ард түмнийг тэнцвэртэй, хэрэгцээтэй мэдээллээр нь хангаж байсан бол тэднийг санал бодлоо хуваалцдаг, бусдын үгийг хүлээцтэй сонсож харилцан ярилцах боломжоор хангаж өгдөг байсан бол нийгмийн өмнө гэгээрүүлэх үүргээ биелүүлэх байсан юм. Ингэж л бодогдоод байна даа.

2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар, мөн сонгуулийн талаар өөрсдийнхөө бичсэн мэдээ, материалыг гадаадын сэтгүүлчдийн бичсэнтэй харьцуулаад үз дээ л гэж хэлье дээ.

А.Оюунгэрэл

9 comments:

Hongorzul said...

Tiim shvv. Buhimdahgvi baihiin argagvi.ard tvmendee buruu tashaa het neg taliig(erh medeltenvvdiin)barisan ymar ch barimtgvi,vzel bodol newt shingesen, ard tvmniig munhruulsan,hudal huurmag, boloogvi zviliig bolson met vnemshmeer saihan bichij chaddag,mergejlee hudaldsan setgvvlchid ih.hvnii bich gesniig l ewteihen nairuulaad bichchihdeg,zalhuu.tsaana n ymar dald uhuulga ywuulj bgag sudalj shinjilj,uhaj tunhduggvi.(Hewleliin baga hural deerees ih medee beltgedeg,belen matrialiig awch nairuuls hiigeed tsatsdag.Hew.baga hural bol medeej 1 taliig barimtalsan medeelel uguh n oilgomjtoi.ard tvmend nuguu tentswertei medee hvrgehee martchihdag.nuguu esreg taliin eh sur-s hariu medegdel hundlungiin 3dagch etgeed buyu mergejiltnees yriltslaga awdag,setgvvlchid howorduu.Ene n bas redaktsiin darga,deed alban tushaaltanaas shaltgaaldag baij boloh ch yum hugjsun,bvh yum neelttei bolson ene tsagt iimerhvv asuudal asuudal bish.hvssen blog,saitad medeegee ugch boloh saihan tsag baihad manai setgvvlchid arai bolhi,zorig muutai,zalhuu,mergejildee vnench bish baigaa yumu daa.Bas 1 zviliig duridahad anh garch irj baihdaa vnen vg helj,zuw chigeer,sain shvvltvvrtei medee bichij,owoo gaigvi sain setgvvlch yumudaa gej baital ali neg tald hudaldagdchihdag.Mongold sain setgvvlchid baigaa, gehdee yumnii ard nuugdchihaad,zorigtoi duugarch,tvvniig demjeed ugch chadahgvi baina.Bvgd zereg duugarah heregtei,haa neg gants gantsaaraa duugarsnaas bvgd hudal huurmag tuluu temtsej,vnen bodiroi,barimttai medeelliig vnetei bolgoh heregtei.
yoslow
Hongorzul

A.Oyungerel said...

Харин тийм ээ. Хэвлэл мэдээллийнхний энэ бүх байдал энгийн нүдээр ил тод харагдаад л байдаг. Гэтэл ер засардаггүй ээ. Сэтгүүл зүйн талаар, ардчилсан нийгмийн тухай сэтгүүлчдээс илүү ойлгож мэддэг хэрэглэгчид олширсон байхад манай салбарынхан өөрчлөгдөхгүй ингээд байгаа нь өөрсдийгөө сөнөөхийн цондон юм шиг санагддаг шүү. Зах зээл нь өөрчлөгдөөд байхад тэдний шаардлагыг гүйцэхгүй байгаа нь шууд харагдаж байна. Үүнд би хэвлэл мэдээллийг эзэмшдэг, удирддаг хүмүүсийг гол буруутан нь гэж үздэг. Хэвлэл мэдээллийн удирдлагууд ямар бодлого явуулж байгаа нь л хэвлэж, нийтэлж, нэвтрүүлж байгаа бүх зүйлийн агуулга, хэлбэрээр нь илэрч байгаа шүү дээ. Тэд залуу сэтгүүлчдийг угтаж ажилд аваад өөрсдийн арга барилд оруулж байгаа. Үүнийгээ тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч засах арга замыг хайх ёстой. Сэтгүүл зүй мэдэхгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдах хэрэггүй. Сэтгүүл зүйг мэддэг хэрнээ ингэж бохир байдал руу түлхэж байгаа бол тэр хүмүүс бүр хортой. Ингэж л би боддог.
Саналаа хуваалцсанд тун их баярлалаа.
А.Оюунгэрэл

Ariun-undrah said...

ene estoi hewlel medelliinhnii hamgiin ih tom buruu. hairan saihan ezemshih mergejliig mini gutaaj bna. Edniig neg taliig barimtalj olon hiited hurgeed baihad ard tumen yaj buhimdahgui setgel amar baih we? Odoo mongoliin huwiin buh telewiziin ard erh medelteen ba ulsiin ih hurliin gishuun, eswel tuunii naiz er ni tegeed holboo sulbeetei yag l neg mafi shig. Dund n huurhii muu setguulchid zartslaglagdaj yag l neg yas goridson nohoi shig. Naad zahiin bid gertee hariad zuragtaa asaan neg ymarch hamaagui TV.iin medee uzeh geheer bur uur hurmeer bagsh nariin mini zaasan ter baruunii setguul zuitei udur shunu shig yalgaatai. haana l bol haana uzel bodol. Uzel bodloo olon niit uursduu dugnelt hiij uldeg l dee uund hetsuu zuil yu bnaa. Arai sain telewiz n olon niitiin undesnii telewiz l yumuudaa. Bagshaa bid hna ch ochson haraat l bna. tugsuud neg ajild surwalchlagch, eswel surwaljlagch bolno. medeegee zaswarlaad bicheed redaktorluulhaar uguhud uzel bodliig oruul gej deerees tushaal buulgadag bololtoi, uuniig hen helsen be geheer manai 3r kursiihen dadlagat garchaad irehdee helsen yum. Bid tegeed odoo bid yaanaa gej helsen. UUr yugaa ch heleh we dee. Tegeed bi angidaa neg sanal gargasan yum tugsuud angiaraa neg baiguullaga bolj hamtarwal hurungu mungu hetsuu ch bid hurungu mungiig negt tawilgui olon niited unen bodit tentswertei medee medeelliig hurgey ymar bna gehed zarim ni zuwshuurch zarim n dugui l suusan. Er n yaawal deer we bagshaa

Ariun-Undrah said...

bagshaa ter door setguulch eswel surwaljlagch geh gej bgaad shalgalgui ih aldaa gargajee ta oilgood unshhiig hicheegeerei.

Мандахбаяр said...

Ер нь бол үнэн юм бичжээ. Телевизүүдэд хүчний байгууллага, шүүхээс хамтран гурвалсан гэрээ байгуулах санал ирсэн гэж сонссон. Ихэнх ТВ-нүүд гэрээнд гарын үсэг зурсан гэсэн. Ингэж бодоход Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үнэ цэнэгүй болсныг харуулж байна.
С. Мандахбаяр

Mandahbayar said...

Залруулга
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан нэр дэвшигч хоёр намын нэгээс ийм гэрээ ирсэн гэж TV9 ТВ-ийн сэтгүүлч Батзаяа яриандаа дурьдаж байсан. Үүнийг дутуу биччихэж.
Мандахбаяр

Mandahbayar said...

андуурчихаж багшаа
TV9 TB-ын сэтгүүлч Батзаяа биш NTV TB-ын сэтгүүлч Батзаяа шүү андуураад биччихэж уучлаарай
Мандахбаяр

A.Oyungerel said...

Ариун-Ундрах аа, чи маш олон асуудлыг хөнджээ. Хамгийн гол зовнил чинь төгсөөд мэргэжлээрээ хэрхэн ажиллах вэ гэдэгтэй холбоотой юм байна. Багш нар чинь бас л үүнд зовниж явдаг юм шүү дээ. Орчин цагийн сэтгүүл зүй заалгасан олон сайхан оюутнаа өнөөгийн Монголын бохир сэтгүүл зүйд орж уусахыг харлаа. Гэхдээ сэтгүүл зүйн төлөө зүрх сэтгэлээ гээлгүй зүтгэж байгаа шавь нар маань ч олон байна. Хамгийн гол нь хэн гэгч эзэн буюу эрхлэгч хүлээж авснаас залуу хүн хаашаа эргэх нь шийдэгддэг юм шиг байна. Оюутнууд маань дадлага хийсэн үеэсээ л энэ цагийн практик сэтгүүл зүйн бэрхшээлтэй тулгардаг. Гол бэрхшээл нь шинэ ба хуучны зөрчил байдаг л даа. Лийд гэж мэдэхгүй хүн мэдээг нь редакторлахаас зөрчил эхэлдэг юм шиг байгаа юм.
Ангиараа хэвлэл мэдээлийн хэрэгсэл бий болгоно гэдэг санаа урьд өмнө гарч байсан. Гүйцээж чадвал бүтэх л санаа. Гагцхүү сайн менежмент хэрэгтэй шүү. Дан бичдэг сэтгүүлчид сонин хэвлэл, радио, телевиз байгуулчихдаггүй. Үүнийг бодож болгооно биз дээ.
Саналаа бичсэнд баярлалаа.
Ёслов,
Оюунгэрэл

A.Oyungerel said...

Мандахбаяр аа, мэдээлэл өгсөнд баярлалаа. Ардчилсан нийгэмд засгийн газрын байгууллагууд хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохицуулах гээд байдаг нь буруу л даа. Гэрээ хийнэ гэдэг чинь ямар нэг хэмжээгээр хяналт тогтоох гэсэн хэлбэр. Тэгээд чухам гэрээнд нь ямар заалтууд орсон бол? Түүнийг нь үзэгчдэдээ тайлбарласан уу? Мэдээж телевизүүдийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар хязгаарлаж, хянах заалтууд л байгаа болов уу гэсэн хар төрж байна. Би дээр бичсэн зүйлдээ хэвлэл мэдээллийн ерөнхий практик үйл ажиллагаа, мэргэжлийн дорой байдлыг ерөнхийд нь дүгнэсэн юм л даа. Харин өнгөрсөн оны долдугаар сарын нэгний үйл явдлыг телевизээр дамжуулсан бичлэгүүдийг хараад надад бахархах сэтгэгдэл төрж байсан. Тэнд байсан сурвалжагч, зураглаачид үүргээ сайн биелүүлсэн байна билээ. Тийм нөхцөл байдалд сурвалжлага хийхэд ямар ч засгийн газрын байгууллага туслахгүй. Зөвхөн өөрсдийн сэтгүүл зүйн үүрэг болон мэргэжлийн үйл ажиллагааны аюулгүйн дүрмээ л удирдлага болгохоос өөр аргагүй. Энэ үйл явдлаас манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан нэлээд туршлага хуримтлуулсан байх аа.
Ёслов,
Оюунгэрэл