Saturday, October 11, 2008

Сэтгүүлч ба сурвалжлагч

Сэтгүүлч ба сурвалжлагч гэсэн нэр томъёоны тухай
Энэ бодлоо нэлээд эрт бичих гэж бодож байсан юм. Манайхан сэтгүүлч ба сурвалжлагч гэсэн хоёр үгийг зарим үед зохих утгаар нь хэрэглэхгүй байгаа нь нэлээд ажиглагдсан юм. Сэтгүүлч гэдэг бол эзэмшсэн мэргэжилтэй холбогдсон, сурвалжлагч гэдэг бол эрхэлж буй ажил, албан тушаалыг илэрхийлсэн нэр томъёо билээ. Аль нэг сургуульд буюу хэвлэл мэдээллийн байгууллагад суралцангаа буюу ажиллангаа мэдээлэл олж цуглуулах, цуглуулсан мэдээллээ тодорхой хэлбэрт оруулж эвлүүлэн бичих, тийнхүү бичсэнээ засварлаж өөрөө хянан тохиолдуулах чадварыг эзэмшсэн хүн сэтгүүлч гэсэн мэргэжлийг эзэмшдэг. Харин ямар нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж мэдээлэл олох, бичих, засварлах үүрэг хүлээх юм бол сурвалжлагч гэсэн албан тушаал дээр очиж байгаа билээ. Тиймээс ч Монгол ТВ-ийн сурвалжлагч Д.Дорж, "Өглөөний мэдээ" сонины сурвалжлагч Д.Дулмаа гэх ёстой. Гэтэл зарим үед тэр ТВ-ийн буюу тэр сонины сэтгүүлч тэр гэж бичээд байгаа нь харагддаг. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн хүмүүст л тухайн мэдээллийн хэрэгсэл сурвалжлагчийн ажлыг даатгасан нь мэдээж шүү дээ. Өөр мэргэжлийн дипломтой ч сэтгүүлчийн ажлыг хийж чаддаг хүмүүс ч мөн сурвалжлагчаар ажиллаж байдаг. Сэтгүүлч мэргэжлийн дипломтой нь тэднээсээ ялгарах гэж ингэж бичдэг юм болов уу?
Бас нэг зүйл миний анхаарлыг татсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр сэтгүүлч З.Алтай гээд л бичээд байсан. Нэр дэвшсэнийг нь анх удаа танилцуулж байгаа үед мэргэжлийг нь ингэж тодотгож болно. Гэтэл сонгуулийн сурталчилгааны турш ингэж бичээд байсан. Нэр дэвшсэн хойноо бол түүнийг зүгээр л бие даагч З.Алтай гэхэд болох байсан л даа. Учир нь тэр улс төрийн ажил хийхийн төлөө сонгуульд өрсөлдөж байсан. Сэтгүүлчийн ажил мэргэжил нь түүнд ямар ч хамаагүй. Улс төрд ороод тэр мэдээлэл олж, цуглуулах, бичих, засварлах ажил хийхгүй. Тэгээд ч сонгуульд нэр дэвшигчдийг тэр намаас нэр дэвшсэн тэр л гэж танилцуулдаг шүү дээ. Хэрэв тэгдэггүй бол бүх нэр дэвшигчдийг өвөртөлсөн диплом дээр тавигдсан мэргэжлээр нь жагсааж бичих ёстой болно. Түүнчлэн З.Алтай тэр үедээ ТВ-дээ удирдах ажил хийж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах ажил бол сэтгүүлчийн мэргэжлийн мэдлэгээс илүү менежмент, маркетингийн мэдлэг, чадвар шаарддаг албан тушаал. Түүнийг албан тушаалаар нь танилцуулах гээд байгаа юм бол яагаад ТВ-ийн захирал гээгүй юм бол? Одоо бол УИХ-ын гишүүн З.Алтай л гэж байгаа биз дээ?

20 comments:

D.Sainbayar said...

Sanal neg baina. Gehdee setguulch gedeg mergejlee yaagaad hereglesen ni todorhoi. Ter setguulcheeree aldarshsan hun. Tegeed ch ter image-eeree songogdohiig hussen. Hamgiin sanaa zovooj bui zuil bol ter ulsturd orood SETGUULCHIIN YOS ZUI-gee hadgalj, barimtalj chadah bolov uu? Ergelzeetei l asuudal. 25 iin televiziin bodlogo neg l funny haragdaad baidag bolsniig nuuh yuun.

A.Oyungerel said...

Саналаа бичсэнд баярлалаа. Хамгийн гол нь өөрийнхөө танилцуулгад өөрийгөө хэн гэж бичсэн нь хамаагүй л дээ. Тэгээд ч нэр нь Монголын сэтгүүл зүйтэй холбоотойг бид мэднэ. Гагцхүү хэвлэл мэдээллийн байгуулллага болон сурвалжлагчид сонгуулийн сурталчилгааны үед зөвхөн "нэр дэвшигч" гэдгээр нь л түүнд хандах ёстой шүү дээ. Улс төрийн тавцанд гараад юу хийхийг нь л хэлүүлэх ёстой байсан. Одоогийнх нь хийх ажилд сэтгүүл зүйд огт хамаагүй. Хамаагүй ч гэж дээ, бусад улс төрчдийн адил олон нийтийн хяналтад орж байгаа учир хэвлэл мэдээлэл байнга ажиглаж байх болно л доо. Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцохоор тэр хүн сонгуульд өрсөлдсөн шүү дээ. Тиймээс улс төрийн ёс зүйн харилцаанд ороод явчихаж байгаа гэсэн үг л дээ.
А.Оюунгэрэл

enerel said...
This comment has been removed by the author.
enerel said...

Bi omno ni ingej setgvvlch, survaljlagch gecen hoer deer analiz hiij baigaagvi yum baina aa6 Tanii zov shvv.Harin Altaigiin huvid ter 25 tv-geeree l garch irsen shvv de tegj garj irehgvi bol songogdoo ch uu vgvi ch vv ter ni sonion sh dee

A.Oyungerel said...

Энэ тухай оюутан байхдаа мэдэж авч байгаа чинь тун сайн байна. Өөрөө төгсөхдөө сэтгүүлч гэсэн мэргэжлийн диплом өвөртөлнө шүү дээ. Харин аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад очихоороо сурвалжлагчийн ажил хийх болно. З.Алтай ч үүнтэй адил Москвагийн их сургууль төгсөхдөө сэтгүүлч мэргэжил эзэмшиж ирээд радиогийн сурвалжлагч болж байсан байх. Хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хүмүүсийн албан тушаал, ажил үүргийн хуваарийг хооронд нь ялгадаггүй тул тэнд ажиллаж байгаа хүн болгоныг шахам сэтгүүлч гэчихдэг л дээ. Нарийн зааг ялгааг нь мэргэжлийн бид сайн ойлгож бусдад тайлбарлаж байх ёстой л доо.Саналаа бичсэнд баярлалаа.
Оюунгэрэл

Ariun-Undrah said...

uuriin chini bichsentei sanal neg bna minii huwid ch bas uuniig anzaaragddag odoo ch iim zuil baij l baidag, Olon niit setguulch ba surwaljlagch 2iig yalgahgui tuurugduld orj boloh shuu dee. tiim uchraas yalgaj salgaj oilgoj bichih heregtei.Mun 2008 ond Baynzurh duurgees ner dewshigch odoogoor ulsiin ih hurliin gishuun Altaig yag uuriin chini bichsenchlen tailbarlaj surtalchilj baisniig sanaj bna. Ulsiin ih hurliin gishuun Altaigiin huwid enereltei sanal negdehgui bna. Uchir ni ymar ued garsan setguulch bilee yu yridag bilee olon hiit ter hund uursdiin gesen tsenzur ugchihsun bolood l ter hun odoo 76iin 1 suudliig ezelchihsen suuj bgaa. Yagaad ch yum setguulch gedeg utgaaraa bish ter hun yu hiisen bilee gedeg utgaar ni bi tuuniig demjdeg. gehdee bas ali ali taldaa uyn hatan baih heregtei Buyngiin Jargalsaihan tuhain ued yaj garch irlee olon l yum amalsan gehdee bas hiisen zuil baigaa gehdee ter ueiig bodohoor ard tumen maani joohon uruusgul oilgolttoi bolson yum shig sanagddag buh huniig muu hun, yum hiideggui hun gej handaj bolohgui ter dund hiij bgaa hun tsuungui ch bas olon bish. Ene handlaga bas olon niitiin bolowsrold shuud hamatai gej boddog zaza bagshaa unshsan zuileesee joohon hazaichihlaa uls tur geheer buhimdah handlagatai bolchihdog yum.harin tanii bichsen yum ih taalagdlaa,

odonchimeg said...

setguulch surwaljlagch geheer neg hunii ajil gej bodoj bailaa harin ene sedwiig unshaad urid n sain oilgoogvi dutuu bodoj baisnaa oilgoloo mun Altaigaar jishee tatsan n onowchtoi boljee

Oyunsuren said...

Bagshiin bichsentei sanal niilj baina. Yagaad gevel yr ni setgvvlch survaljlagch ch geltgvi hutlugchiig ch bas setgvvlch meteer oilgodog l doo . Manai hamaatnii zarim hvmvvs namaig setgvvlcheer surch baigaa geheer za udahgvi zuragtaar garahiin baina daa gedeg , ymar nevtrvvleg hutluy gej bodoj baina gej hvrtel asuuj baisan bi ter hvmvvst tailbarlaj heldeg l dee gehdee l bas sain oilgodoggvi l yum shig baina lee . Hutlugch, nevtruulegch, setgvvlch geed uul ni bvgd l uur uur chigleliin uur uur uuregtei hvmvvs shvv dee tegtel setgvvlch geheer l zuragtaar garch medee unshih yum shig oilgolt baidag yum shig baina lee .

A.Oyungerel said...

Ариун-Ундрах, Одончимэг, Оюунсүрэн нарын санаа бодолтой танилцлаа. Олон нийт сэтгүүлч, сурвалжлагч хоёрыг нэг нь мэргэжлийн нэр, нөгөөг нь албан тушаалын нэр гэж ялгадаггүй дээр нэмээд манай салбарынхан өөрсдөө ч хольж хутгаад байдаг болохоор дээрх санааг бичсэн юм аа. Энэ хоёр ойлголтыг эхлээд бид өөрсдөө зөв ойлгоод бусдад зөвөөр нь тайлбарлаж өгч сурах хэрэгтэй юм. Та нар Си Эн Эн телевизийн ток шоу хөтлөгч Ларри Кингийг мэднэ. Тэр хүн чинь сэтгүүлч мэргэжил эзэмшээгүй, сурвалжлагчийн ажил хийж байгаагүй. Анхнаасаа л радио, дараа нь телевизэд ток шоу хөтлөгч хийж эхэлсэн юм. Гэтэл телевизэд ажилладаг болохоор нь зарим хүмүүс түүнийг мөн сэтгүүлч гэж үздэг. Тэгээд хийж байгаа ажилд нь сэтгүүл зүйн талын шаардлага тавьж шүүмжлээд эхэлдэг л дээ. Өөрөө "Би сэтгүүлч биш" гэж олон хэлсэн. Иймэрхүү төөрөгдөл хаана ч байдаг бололтой. "Ларри Кинг ба сэтгүүл зүй" гэж миний бичсэн зүйл энэ блог дээр байгаа. Та нар уншаарай. Түүнээс гадна сэтгүүлчийн мэргэжилтэй өөр салбарт ажилладаг хүмүүс ч байдаг шүү дээ. Дашрамд хэлэхэд миний тайлбартаа жишээ болгож авсан З.Алтайгийн намтар УИХ-ын вэб сайт дээр байгаа. Тэндээс түүний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан албан тушаалы тодорхой олж мэдэж болно шүү. Блогоор минь байнга зочилж байгаарай. Та гуравт баярлалаа.
Оюунгэрэл

Bayartsetseg said...

Сайн байна уу багшаа
Таньтай үзэл бодол нийлж байна. Гэхдээ сэтгүүлч сурвалжлагч хоёрын ялгааг гаргасан байж яагаад Алтайгаар жишээ авсаныг гайхаж байна. Түүнийг хүн болгон мэдэж байгаа юм чинь сонгуульд нэр дэвшихэд сэтгүүлч гэнэ үү, нэр дэвшигч гэнэ үү хэнд хамаатай юм бэ? Энэ таны бичвэртэй холбоогүй юм биш үү? Энэ зөвхөн миний л бодол шүү.
Баярцэцэг

Delgertsetseg said...

Сайн байна уу
Ер нь Монголчууд сэтгүүлчийн мэргэжлээр сурч байгаа хүнийг сурвалжлагч болж байгаа гээд байдаг. Үүний нэг жишээ гэвэл манай гэрийхэн намайг миний охин сурвалжлагч болох гэж байгаа гэж ярьдаг. Би ингэж хэлж байгааг нь байнга залруулдаг. Нэг талаараа хүн бүр энэ 2 үгийг ялгаж сураасай гэж хүсдэг.
Алтайгийн хувьд улс төрд гарахдаа сэтгүүлч Алтай гэж байгаа нь буруу ч, энэ нь нэг талын PR байж болно шүү дээ.
Ч. Дэлгэрцэцэг

A.Oyungerel said...

Саналаа бичсэнд баярлалаа, Баярцэцэг ээ. Миний санааг хамгийн тодотгох жишээ гэж бодоод З.Алтайг дурдсан юм аа. Ш.Гүрбазар, Ш.Ёолк гээд бас олон хүнийг дурдаж болох л доо. Энэ хоёрыг нэвтрүүлгийн хөтлөгч хийж байхад л түүгээр нь зарлахын оронд "Сэтгүүлч, яруу найрагч" гэж хэлдэг. Түүнээс гадна сонгуулийн үед нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд ялгаварлахгүйгээр, эрх тэгш танилцуулах хэрэгтэй л дээ. З.Алтайг диплом авсан мэргэжлээр нь танилцуулж байгаа юм бол бусад нэр дэвшигчдийг ч мөн тэгж танилцуулах хэрэгтэй. Аав, ээжийн үрсийг алаг үзэж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол хуульч, инженер, багш тэрний тэр гэх болно. Хүн болгон мэдэж байна гээд түүгээр нь танилцуулаад байвал загварчлал гэдэг зүйлийг үүсгэдэг юм. Энэ онолыг дараа жилийн хичээл дээрээ та нар судална л даа. Товч хэлэхэд залхуу сэтгүүлчдийн хийдэг ажил юм. Юм болгон учир утгатай байдаг юм шүү.
Ёслов,
Оюунгэрэл

A.Oyungerel said...

Дэлгэрцэцэг ээ, сэтгүүл зүйн анги төгссөн хүүхдүүд ихэвчлэн сурвалжлагчаар ажиллаж эхэлдэг учраас танай гэрийнхэн тэгж танилцуулдаг байж болох юм, тийм үү? Гэтэл чи төгссөнийхөө дараа шууд нэг телевизийн захирал ч юм уу, нэг сонины албаны дарга болчихож болно шүү дээ. Цахим сонины эрхлэгч, эсвэл огт өөр салбарт очоод хэвлэлийн албанд нь орчихсон байвал танай гэрийнхэн юу гэж танилцуулах бол?

Алтайгийн хувьд мэдээж сэтгүүлч гэж танилцуулах нь ашигтай байлгүй яах вэ? Сайн сурталчилгаа болсон. Түүний Монгол телевизэд байхдаа хийж байсан "Цаг үе" нэвтрүүлэг тухайн үедээ нийгэмд өөрчлөлт авчирсныг олон сонгогч санаж байж таарна.
Саналаа бичсэнд талархъя.
Оюунгэрэл

navchaa said...

Tanii bichlegiig unshlaa.Neeren l sonin,tv-d setguulch ... gesen baixtai zunduu taarch baisan.Gexdee ene talaar neg ix ach xolbogdol ugch boboj baisan udaagui yum baina.Bi uuruu setguulch mergejleer surdag baij ene xoyriin yalgaag saitar tanij medeegui baixad minii ergen toirnii xumuus setguulch bol survaljlagch l gesen ug,tv-er gardag xun gesen oilgolttoi baix ni argagui.Uurtuu analiz xiix xeregtei yum baina gedgee oilgoloo.ALtai gishuunii xuvid sanal neg baigaa ch setguulcheeree xumuust iluu tanigdsan tuuniig bas buruutgax argagui yum.Yagaad ch yum songuuliin uyer setguulch Altai gex ni iluu dotno,tanil sanagdaad.Sain nevtruuleg,buteel tuurvidag sain setguulch boloxoor ni bas l sain UIX-iin gishuun bolox yum shig sanagdaad baisan.Gexdee ene bol zuvxun nadad l tursun setgegdel yum shuu.

A.Oyungerel said...

Сэтгэгдлээ бичсэн Навчаад баярлалаа. Сэтгүүлч мэргэжил эзэмшихээр сурч байгаа болохоор энд бичсэн сэдэв оюутнуудын маань анхаарлыг илүү татаж байх шиг байна. Би энд Алтайг ерөөсөө буруутгаагүй юм шүү. Энэ хоёр нэр томьёог зүй зохистойгоор нь ашиглахын чухлыг харуулах гэж жишээ болгосон хэрэг. Түүнийг ингэж танилцуулж байгаа хүмүүс нь хэвлэл мэдээллийнхэн байсан. Тэд мэдээж сурталчилгаанаас нь авсан байж таарна. Сурталчилгаанд нь юу ч гэж байж болно. Буруу зөрүүг залруулж тавих нь хэвлэл мэдээллийн байгууллагат ажиллагсдын гол үүрэг шүү дээ. Энэ тохиолдолд өөрсдөө ч сэтгүүлч, сурвалжагчаа ялгадаггүй болохоор залруулж чадаагүй биз ээ. Хамгийн сонин нь бүх хэвлэл мэдээлэл тэгж танилцуулсан.
А.Оюунгэрэл

Anonymous said...

sain baina uu. bi urid n ene hoyorig yalgadaggui bas l busad humuustei adilhan bodoltoi bsan. odoo yalgaag n oilgoloo. unuudur mongold yag l iim bodoltoi bdag. tv-n medeegeer medeenii dunduur standap hij bga hunig setguulch ter gedeg. tegeheer ene yu gesen ug ve.ug n ter hun survaljlagchin l ajil hj bga biz de

Anonymous said...

sain baina uu. bi urid n ene hoyorig yalgadaggui bas l busad humuustei adilhan bodoltoi bsan. odoo yalgaag n oilgoloo. unuudur mongold yag l iim bodoltoi bdag. tv-n medeegeer medeenii dunduur standap hij bga hunig setguulch ter gedeg. tegeheer ene yu gesen ug ve.ug n ter hun survaljlagchin l ajil hj bga biz de erdenetuul bna

Anonymous said...

бидэнд энгийн мөртлөө их чухал ойлголтын талаар мэдээлэл өгсөн таньд баярлалаа. тэгвэл тв-ээр сэтгүүлч тэр гэж нэр гардаг. харин одоо бол сурвалжлагч тэр гэж бичих нь зөв гэсэн үг үү. ямар ч байсан сэтүүлч сурвалжлагч хоёрын ялгааг мэдлээ. бид сурвалжлагч гэж ярьж байгаа юм чинь сурвалжлагч гэж бичнэ гэсэн үг тийм ээ

Anonymous said...

бидэнд энгийн мөртлөө их чухал ойлголтын талаар мэдээлэл өгсөн таньд баярлалаа. тэгвэл тв-ээр сэтгүүлч тэр гэж нэр гардаг. харин одоо бол сурвалжлагч тэр гэж бичих нь зөв гэсэн үг үү. ямар ч байсан сэтүүлч сурвалжлагч хоёрын ялгааг мэдлээ. бид сурвалжлагч гэж ярьж байгаа юм чинь сурвалжлагч гэж бичнэ гэсэн үг тийм ээ
А.Амартүвшин

A.Oyungerel said...

Харин тийм. Би та нарын ангийн ажлыг уншиж байхдаа энэ хоёр ойлголтыг хольж байгааг мэдсэн юм. Тэгээд үүнийг унш гэж даалгавар өгсөн нь энэ. Ойлгосон бол сайн байна.
Багш нь