Monday, October 22, 2012


Наймдугаар семинарын даалгавар

Оюутан бүр Монголын аль нэг сониноос мэдээллийг хялбаршуулж, загварчилсан нэг жишээ олж блог дээр тавина. Эх сурвалж, хэвлэгдсэн огноо болон зохиогчийн нэрийг заавал дурдана.

Monday, October 15, 2012


Долдугаар семинарын хичээлийн даалгавар

Оюутан бүр хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагын эрхэм зорилгыг олж мэдээд энэ блог дээр тавина.  Байгууллагын эрхэм зорилгыг түүний дүрэм, журам, үйл ажиллагааны хөтөлбөрөөс мэдэж авч болно. Түүнчлэн байгууллагын эзэн, захирал, эрхлэгч, редактор зэрэг удирдах ажилтнаас асууж мэдэж авч болно. Эрхэм зорилгыг хэрхэн олж авснаа энд дурдаарай. Тухайн байгууллага уриатай бол түүнийг нь бас энд танилцуулна.

Monday, October 8, 2012

Асуулт бичих даалгавар

Оюутнууд аа,
Өнөөдрийн хичээл дээр бэлтгэж ирсэн асуултаа энд бичээрэй.

Monday, October 1, 2012

Тав дахь семинарын хичээлийн даалгавар


Оюутан бүр Монголын сэтгүүл зүйн талаар онолтой холбоотой нэг асуулт дор бүрнээ бэлтгэж блог дээр тавьсан байна. Ангид хариултыг өгөнгөө ярилцана. И-мэйлээр илгээсэн материалуудыг мөн уншиж ирнэ.