Monday, October 15, 2012


Долдугаар семинарын хичээлийн даалгавар

Оюутан бүр хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагын эрхэм зорилгыг олж мэдээд энэ блог дээр тавина.  Байгууллагын эрхэм зорилгыг түүний дүрэм, журам, үйл ажиллагааны хөтөлбөрөөс мэдэж авч болно. Түүнчлэн байгууллагын эзэн, захирал, эрхлэгч, редактор зэрэг удирдах ажилтнаас асууж мэдэж авч болно. Эрхэм зорилгыг хэрхэн олж авснаа энд дурдаарай. Тухайн байгууллага уриатай бол түүнийг нь бас энд танилцуулна.

11 comments:

Anonymous said...

Чулуунчимэг: MNB буюу Монголын үндэсний олон нийтийн телевизийн эрхэм зорилго: Монгол улсын хөгжил цэцэглэлт, хүний сайн сайхан амьдрал, шударга иргэний нийгмийг төгөлдөржүүлэхэд зөв, тэнцвэртэй мэдээллийг шуурхай хүргэдэг үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн сүлжээ бүхий, дэлхийн улс орнуудад нэр хүндтэй, тэргүүний техник технологид тулгуурласан мэргэжлийн өндөр ур чадвартай монголын олон нийтэд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн телевиз болно.

Anonymous said...

Чулуунчимэг Жич: Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн албан ёсны вэб сайтаас орууллаа.

Enkhzaya Batdelger said...


Агшин бүрт аз жаргал бэлэглэнэ - SBN TV.
Бидний хамгийн гол тавьж байгаа зорилго бол "Агшин бүрт аз жаргал бэлэглэе" гэсэн уриатай, урам зоригтойгоор дэлхийн жишигт хүрсэн мэргэжлийн өндөр төвшинд бүтээгдсэн энтертайнмент цэнгээнт нэвтрүүлгүүдийг энэ жил олноор нь зогсоо зайгүй хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Өнгөлөг, өөдрөг сэтгэл баясгам, баяр цэнгэлийг бэлэглэх уриаг манай хамт олон барьж байгаа. SBN телевизийн захирал Б.Бат-Оргил

Nyamdulam Erdeneochir said...

UBS телевизийн
Эрхэм зорилго
Шинэ санаа шилдэг бүтээл, өвөрмөц шийдэл өнгө төрхөөрөө бусдаас онцгойрч, монгол ухаан дэлхийн соёлыг түмэндээ түгээсэн, хүнээ дээдэлж харилцагчидаа хүндэлсэн, шударга тэнцвэртэй “МЭРГЭЖЛИЙН ТЕЛЕВИЗ” байх нь бидний эрхэм зорилго.

Anonymous said...

А.Онон:
"Өнөөдөр" сонин нь "Хэн сэтгэж байна түүнд зориулав" гэсэн уриатай үйл ажиллагаагаа явуулдаг.
Эрхэм зорилго нь тэнцвэртэй мэдээ мэдээллийг хүргэхийг үнэн бодитой шуурхай байдлаар хангахыг эрмэлздэг.

Nyamdulam Erdeneochir said...

Nomin МҮОНРТ-ийн эрхэм зорилго: Бид "Монгол үндэстний онцлогийг илэрхийлсэн, олон нийтийн эрх ашгийг дээдлэгч, хараат бус, бие даасан, өргөн нэвтрүүлгийн мэдээллийн салбарт тэргүүлэгч байна."

Anonymous said...

Бямбасүрэн: Өнөөдөр сонин нь хараат бус сэтгүүл зүйг дэлгэрүүлэхийн тулд тэнцвэртэй сэтгүүл зүйн зарчмыг барин ажилладаг.ардчилсан нийгэмд хараат бус үнэн бодит мэдээ мэдээллээр хангах юм.

Anonymous said...

Бямбасүрэн: нэг асуулт байна. Судалгааны хязгаар гэж юу вэ?

Anonymous said...

Б.Энхзаяа ашигласан материал www.sbn.mn

Anonymous said...

Бямбасүрэн: Бусад сониноос ялгарах онцлогтой, олон уншигчидтай төрөлжсөн нүүрүүдтэй.
Санхүү, эдийн засгийн хямралтай үед хамгийн их сонирхол татаж байгаа Бизнес болон Санхүүгийн зах зээл, Монголын хамгийн сайн спортын сэтгүүлчдийн бэлддэг Спорт, мэдээлэл хайхад хялбар, эмх цэгцтэй Зар мэдээ , танин мэдэхүйн Шинжлэх ухаан, технологи зэрэг нүүрүүд нь тухайн чиглэлийн мэдээлэл сонирхогч хамгийн олон уншигчтай нүүрүүдтэй.
“Өнөөдөр” сонины уншигчдын дунд хийсэн судалгаагаар нийт уншигчдын 70 орчим хувь нь дээд боловсролтой, 90 гаруй хувь нь нийслэлийн иргэд байдаг.

Erdenesuh Tumur-Oros said...

Монгол улсын хөгжил цэцэглэлт, хүний сайн сайхан амьдрал, шударга иргэний нийгмийг төгөлдөржүүлэхэд зөв, тэнцвэртэй мэдээллийг шуурхай хүргэдэг үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн сүлжээ бүхий, дэлхийн улс орнуудад нэр хүндтэй, тэргүүний техник технологид тулгуурласан мэргэжлийн өндөр ур чадвартай монголын олон нийтэд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн телевиз болно