Monday, September 3, 2012


Эхний семинарын хичээлийн даалгавар
Монголын болон гадаадын сэтгүүл зүй судлаач эрдэмтэн хэн нэгний  “олон түмний хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-ийн талаар бичиж буулгасан нэг тодорхойлолтыг семинарын хичээл дээр танилцуулна. Гадаад хэлээр бичигдсэнийг сонгож авбал тухайн хэлээр нь болон орчуулгатай нь энэ блог руу орж танилцуулна.  

14 comments:

Enkhzaya Batdelger said...

3-r kurs Enkhzaya:Олон түмний харилцаа гэдэг нь бэлгэ тэмдэг бүхий агуулгыг мэргэшсэн технологи хэрэгслээр дамжуулан үй олон янз бүрдсэн өргөнөөр тархсан суурьшсан хэрэглэгчдэд түгээдэг харилцаа юм.\Олон түмний харилцааны онол А.Оюунгэрэл\
олон түмний харилцааны онол гэдэг нь тухайн зүйлийг он цагийн байдлаас хамааран өөрөөр аль эсвэл тухай өмнөх мөрдлөг болгож байсан зүйлээ улам бататгах судалгаа байх
гэж бодож байна.

A.Oyungerel said...

Энхзаяа аа, даалгавраа дахин нэг унш даа. "Харилцаа" гэсэн байна уу, "хэрэгсэл" гэсэн байна уу?
Оюунгэрэл

Nyamdulam Erdeneochir said...

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь аль болох бүрэн бүтэн, үнэн зөв, бодитой, ойлгомжтой байдлааар мэдээллээ хүргэх хэрэгтэй. Ингэснээр ард түмэн нийгэмд болж байгаа бүхий л үйл явдалтай танилцах болно. Мөн ард түмэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж өөрийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгох учиртай.
http://sugarmaa.blog.gogo.mn/read/entry377617

A.Oyungerel said...

Энхзаяа аа, даалгавраа дахин нэг унш даа. "Харилцаа" гэсэн байна уу, "хэрэгсэл" гэсэн байна уу?
Оюунгэрэл

Nomin Galbadrah said...

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (Средства массовой информации. Mass Media). Олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг
Википедиа

monhtemuulen altanochir said...

3r kurs Munhtemuulen олон түмний харилцаа гэдэг нь бүх нийтийг хамарсан бие биедээ нөлөөлөн ойлголцох хэн хэнээ танин мэдэх боломж олгодог харилцаа юм.

Nyamdulam Erdeneochir said...

3-р курс И.Сарангэрэл: Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү олон нийтийн мэдээллийн харилцаа буюу mass comnucation хэмээх нэр томьёог нийгмийн шинжлэх ухааны салбар болон нийтийн мэдээлийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэх болсон юм. орчин үеийн мэдээлэл харилцааны шинжлэх ухааны нэрт төлөөлөгч болох Амстердамын их сургуулийн профессор Деннис маккуэйл тодорхойлсоноор "Олон нийтийн мэдээллийн харилцаа хэмээх нэр томьёо XX зууны гучаад оны сүүлчээр үүсчээ. Гэхдээ олон нийтийн мэдээллийн харилцааны үзэгдлийг судлах нь төвөгтэй үйл ажиллагаа гэдэгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Энэ бол олон нийтийн мэдээллийн харилцаа маш өргөн хүрээг хамарч орчин үеийн нийгмийн аль ч салбарт гүнзгий нэвтэрсэн олон талт үүрэг зорилгыг биелүүлдэг. Ихэнхи тохиолдолд нийгэмд болон хувь хүмүүст үзүүлж буй нөлөө нь далд хэлбэрээр явагдагтай холбоотой юм.
Эх сурвалж: Монголын олон нийтийн мэдээлэл М.Зулькафиль. 2010 ху-66

Delgertsetseg Bayrsaihan said...

Олон түмэнд үнэн бодитой мэдээллийг шуурхай, тогтмол хүргэх зорилго бүхий мэдээллийн бие даасан байгууллагыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг.
Эх сурвалж: Сэтгүүлч блог

Onon Altangerel said...

3-р курсийн оюутан А.Онон: Олон нийтийн харилцаа бол бүхий л мэдээллийн агуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан төрөл бүрийн хэрэглэгчдэд түгээдэг харилцааг хэлнэ. /Олон түмний харилцааны онол А.Оюунгэрэл/ ойлгосоноо бичив.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нь нийтлэл нэвтрүүлгийг ашиглан үнэн бодитой мэдээллийг шуурхай хангах зорилготой хэвлэл, сонин, радио,мэдээллийн агентлаг, телевиз, баримтат кино зэрэг мэдээлэл дамжуулах бүхий л зүйлсийг хэлнэ.

tsenguun munhuu said...

Цэнгүүн
3-р курс Цэнгүүн:Олон түмний харилцаа гэж хүмүүс хоорондын мэдээлэл дамжуулан солилцох хэн хэнээ танин мэдэх, мэдээлэл солилцон хэлэлцдэг үйл хөдлөл болон бүхий л харилцааны хэлбэрийн хэлэх юм гэж бодож байна.

Munkhjargal Sukhbaatar said...

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн үүрэг нь нийгэмд ач тустай мэдээллийг цуглуулж, боловсруулж түгээх явдал юм.ОНХ хэрэгсэлийн түүхээс аваад үзвэл хэвлэл тэдгээрийн анхдагч шинжтэй бөгөөд хүн төрөлхтөн анхлан цагаан толгой зохион бүтээсэн үеэс түүний гарал үүслийн асуудал эхэлдэг ба энэ үес нийгмийн байгууламжууд үүсч соён гэгээрүүлэгчүүд, улс төрчид, эрх баригчид тус бүртээ үйл ажилгаагаа явуулж эхэлсэн байдаг

chuluunchimeg bayar said...

Ном ба номын сан, сонин, кино, радио телевиз, хөгжмийн бичлэг, шинэ электрон хэрэгсэл зэрэг багтана. Мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд технологийг ашиглах юм.

Amirdaa Baatarchuluun said...

3-р курс Б.Амирдаа: Хүн хоорондоо харилцах хүн амьтантай харилцах мөн байгаль дэлхийтэйгээ бас баялагтайгаа харилцах хүртэл боловсрол билээ. Харилцааг боловсролын үүднээс авч үзвэл ард нийтийн дундах тэмдэгт мэдээлэл гэж ойлгож болно. Тухайн тэмдэгт мэдээлэл тухайн биетээр боловсрогдож хүрээлэн буй орчиндоо үр нөлөөгөө үзүүлж байдаг. үр нөлөөний эерэг ба сөрөг шинж нь харилцааны үр дагаврыг төрүүлэх ба үйл ажиллагааны боловсруулагдсан системийг гаргаж ирнэ.

Delgertsetseg Bayrsaihan said...

3 курс Дэлгэрцэцэг: олон түмний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Телевиз бусад хэрэгслүүдээ болбол илүү гэж үздэг. Яагаад гэвэл болж буй үйл явдлыг илүү хурдан түргэн шуурхай хүргэдэгээрээ онцлогтой санагддаг.Мөн дүрсээр дамжуулдгаараа давуу